Төв банкнаас мэдээлснээр, Монгол Улсын төлбөрийн тэнцэл долдугаар сарын эцсийн байдлаар 452.35 сая ам.долларын ашигтай гарчээ. 2022 оны эхний долоон сарын хугацаанд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад 2023 онд алдагдал гурав дахин буурсан үзүүлэлттэй байна.

Төлбөрийн тэнцлийг алдагдалд хөтөлдөг гол үзүүлэлт болох урсгал дансны алдагдал 2022 оны эхний долоон сарын хугацаанд 1.6 орчим тэрбум ам.доллар байсан бол 2023 оны эхний долоон сарын хугацаанд 538 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрс болон бусад голлох эрдэс бүтээгдэхүүний экспорт өссөн, үйлчилгээний худалдааны алдагдал харьцангуй буурсан нь нөлөөлсөн байна.

Урсгал дансны алдагдлаас тээврийн дансны алдагдал оны эхний долоон сард 477.81 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байна. Нөгөө талаас аяллын дансны тэнцэл 378.27 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Төлбөрийн тэнцэл 2023 оны эхний хагас жилд 474.9 сая ам.долларын ашигтай гарсан. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр  65.4 сая ам.долларын ашигтай гарсан.

Уг өсөлтөд барааны худалдааны ашиг өмнөх  оны  мөн үеэс 2.5  тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн урсгал дансны алдагдал 2023 оны 6 дугаар сард өмнөх сараас 88.8 сая ам.доллароор өсөж, 154.7 сая ам.доллар болжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу