Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдад хуш модны самрын ургац, нөөц тогтоох, бусад шилмүүст төрлийн модны үрийн ургацын судалгаа үргэлжилж  байна.

Дээрх судалгаагаар Мандал сумын хэмжээнд хушин ойн самрын нөөц бага үзүүлэлттэй, Ерөө сумын “Ерөө бүс”-ийн “35-ын ам”, “Бугант гол” зэрэг газруудын хушин ойн самрын нөөц мөн л бага үзүүлэлттэй гарчээ.

Мөн Хүдэр сумын “Хэрз”, “Сонгинот” зэрэг газруудын ойн санд хушны самрын нөөц дундаж үзүүлэлттэй, харин Хүдэр, Ерөө сумдын сибирь жодоо модны үрлэлт гурван балл буюу дундаж ургацтай байна гэсэн дүгнэлт тус тус гарчээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу