Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд есдүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзах юм.

Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу