Өнгөрсөн долоодугаар сарын эхээр үерийн аюулаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрээс S.Outlet дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуух газарт элс, хайрга овоолж, түр далан босгосон.

Уг түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх тул Натурын гүүрээс S.Outlet дэлгүүрийн баруун уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болжээ. 

Иймд иргэд, оршин суугчид та бүхэн доорх зурагт үзүүлсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцоно уу.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу