Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улсад нийт 431,130 жуулчин ирж, дотоодын эдийн засагт дунджаар 650 сая орчим ам.долларын орлого оруулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, жуулчдын урсгалыг нэмэх, Монгол орныг сурталчлахаар энэ оны 2, 4, 6 дугаар сард шууд нислэгтэй Япон, БНСУ, БНХАУ-д “Welcome to Mongolia” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

Мөн энэ онд улсын хэмжээнд 69 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний гурван улиралд болох үйл явдлыг амжилттай зохион байгуулж дуусчээ. Ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон үйл ажиллагааны нэг нь Монголын Эдийн засгийн форум, “Nas Summit” байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу