Аав нь хүүгийнхээ цэцэрлэгийн багш нарыг зодож байгаа талаар бичлэг өчигдөр /2023.09.05/ цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгийн дагуу шалгахад Монголынх биш байжээ.

Тодруулбал, дээрх бичлэг нь 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз улс дахь хүүхэд асрах төвд дөрвөн настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV камерт үлдсэн байна. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халджээ. 

Иймд цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Х.ТҮШИГ

Цахим сүлжээнд цацагдсан бичлэг:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу