Булган аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд ажилчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасаж буй талаар тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн оны аравдугаар сард шилжиж очсон Булган аймгийн Цагдаагийн газрын Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг олон нийтэд мэдээлсэн. (Түүнтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу)

Түүний эл мэдээллийн дагуу өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Цагдаагийн Ерөнхий газраас ажлын хэсэг гарч, Булган аймагт очиж ажиллахаар болсон юм. 

Уг ажлын хэсгийн дүгнэлт гарсан эсэх, нөхцөл байдал хэр байгаа талаар цагдаагийн ахмад О.Цэлмэгтэй дахин холбогдож тодрууллаа. 

-Хэд хоног чимээгүй болчихлоо. Сүүлд та бүхэнтэй уулзахаар хотоос Булган руу Ажлын хэсэг томилж, явуулсан гэж ЦЕГ-аас мэдэгдсэн. Уулзсан уу?

-Дотоод хяналт, аюулгүй байдлын газрынхан ирсэн. Ирээд гурав хоног байрлаж ажиллаад, өнгөрсөн хагас сайнд буцсан. Нааштай шийдвэр гарах байх гээд л хараад байна. Эцсийн шийдвэрийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулаад олон нийтэд мэдээлнэ гэсэн. Намайг наана нь ямар нэгэн мэдээлэл битгий өгөөрэй гэж хэлсэн. Би одоо ажлаа хийгээд л явж байна. 

-Хассан цалинг нь буцааж өгөх нь үү?

-Өмнөх хассан цалингуудыг нөхөж олгоод эхэлж байна. Гэхдээ яг эцсийн шийдвэр цаасан дээр албажиж гараагүй байна. Энд ирсэн ажлын хэсэг удирдлагууддаа саналаа танилцуулаад, шийдвэр гаргах юм билээ.  Үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Миний хувьд ЦЕГ-аас гаргах шийдвэрийг харж, өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад гомдол гаргах эсэхээ шийднэ. 

-Шийдвэр нь хэзээ гарах бол. Хугацаа хэлсэн үү?

-Цагдаагийн ерөнхий газрын дарга солигдсон сураг байна. Даргыг нь орлож байгаа хүн шийдвэр гаргах уу, шинэ даргаа томилж байж шийдвэр гаргах уу гэдэг тодорхойгүй байна. 

-ЦЕГ-аас шийдвэр гаргасны дараа эргэж холбогдъё.

-За, тэгье.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. ЦЕГ н даргыг огцруулж цагдаад бугшсан тэмбүүний идээнүүдийг өттэй жорлонд хамраар нь шаахаас нааш бүү зогсоорой жинхэнэ алалцаач.Одоо чамайг матаач гөрөөчин араас хутгалдаг эрийн жомбого гээд элдвээр хрлж байгаа.Бүү зогс ард түмэн ард чинь байна зүгээр л хашгираад босоод ирнэ ерөн бол цагдаанцаруудаас бүү ай лаларуудыг шоронд хийж банди болтол нь илчил

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу