ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр Украинд цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байгаа үед Москвагийн хөдөө аж ахуйн экспортын талаарх шаардлагуудыг барууныхан биелүүлэхээс нааш Хар тэнгисээр үр тариаг аюулгүйгээр экспортлох боломж олгосон чухал хэлэлцээрийг сэргээхгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр “Украин болон түүний барууны холбоотнууд Кремлийн шаардлагуудыг үл тоож, өөрсдийн ашиг сонирхлыг л чухалчилж байна” гэж үзэж байгаа аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хийсэн хэлэлцээний үеэр Путины хэлсэн үг дэлхийн хүнсний хангамж, ялангуяа Африк, Ойрхи Дорнод, Азийн орнуудад чухал ач холбогдолтой хэлэлцээр сэргэнэ гэсэн итгэл найдварыг талаар болгов.

Оросын удирдагч тус улсын хүнс, бордооны экспортод тулгарч буй саад тотгорыг арилгах амлалттай зэрэгцэн байгуулсан гэрээ хэрэгжээгүйд “гомдоллож”, долдугаар сард гэрээг сунгахаас татгалзсан юм.

Путин Даваа гарагт эдгээр “гомдлол”-оо дахин давтаж, хэрвээ амлалтаа биелүүлбэл Орос хэд ч хоногийн дотор хэлэлцээрт эргэн орох боломжтой гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эрдоган ч хэлэлцээр удахгүй сэргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын Сочи хотод Путинтэй хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Бид богино хугацаанд хүлээлтийг хангасан шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ.

Украин, ОХУ нь хөгжиж буй орнуудын улаанбуудай, арвай, наранцэцгийн тос болон бусад бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгчид юм.

Эх сурвалж: AP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу