Учир зүйгээ олддоггүй Ардчилсан намынхан саяхан Улсын дээд шүүхээр маргаанаа таслуулж Л.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэв. Учир нь АН-ын ҮБХ-ны гишүүдийн 200 гаруй нь цуглаж хурлаа хийж Л.Гантөмөр олонхийн саналаар намын дарга болох болзлоо хангасан. Энэ хүрээнд түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх проецсс өрнөж Улсын дээд шүүхэд материалаа бүрдүүлэн өгсөн. Харин С.Эрдэнэ, Д.Ганбат тэргүүтнүүд үүнтэй зэрэгцэн ҮБХ гээчийг дахин хуралдуулж АН-ын даргын сунгааг цахимаар явуулж, Д.Ганбат намын дарга болсон. Улсын дээд шүүх харин Д.Ганбатыг бүртгээгүй.

Тэгвэл албан ёсны бүртгэлтэй болсон Л.Гантөмөр С.Эрдэнэ, Х.Баттулга нартай уулзаж байгаа. Хэнийг нь ч намын гадна үлдээхгүй хэмээн байр суурь илэрхийлсэн бол С.Эрдэнэ Л.Гантөмөртэй нэг тугийн дог зогсож чадахгүй гэдгээ хэлэв. Тэр бүү хэл 200 хүн цуглаад намын даргыг сонгодог бол МАН-ын 200 хүн Л.Оюун-Эрдэнийг ч чөлөөлчих юм байна гэж байлаа. Харин Х.Баттулгын гэгдэх талынхан сунгаанд Л.Гантөмөрт бооцоо тавьж зүтгүүлсэн тул энэ удаа нам гүм байна.

Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлж өгнө хэмээн С.Эрдэнэ түүнээс 500 сая төгрөг авсан. Гэсэн ч намын даргаар бүртгүүлж чадаагүй, хоосон батламж тэврүүлсэнд Д.Ганбат дургүйцэж түүнээс өгсөн мөнгөө эргүүлэн авья хэмээсэн талаар АН-ынхан жиг жуг хийлцэж байна. Д.Ганбат нь С.Эрдэнэд мөнгө өгсөн эсэх нь хүн хоорондын асуудал ч цахимаар намын даргын сунгаа болбол тодорхой хэмжээний зардал гарах нь дамжиггүй. Зардлаа дааж сунгаанд өнгөлсөн бол С.Эрдэнээс мөнгөө нэхэх нь бас хаашаа юм. Гэхдээ АН-ын даргаар асуудалгүй бүртгүүлж, тамгаа чамд шилжүүлнэ хэмээн мөнгө авчихаад хоосон батламж тэврүүлээд хаяж байгаа бол 500 саяар батламж авсан Д.Ганбатад ч мөн хайран юм даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу