Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа билээ. Энэ хүрээнд АТГ-аас 17 хүний нэрийг зарласан бол шалгалтын ажиллагаа дуусаж эхнээс нь хэрэгт холбогдолгүй болохыг нотлох албан тоотуудыг хүргүүлж эхэлсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон манай намын гишүүд шалгуулж байгаа. Б.Баттөмөр гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна лээ” хэмээн дурдсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй болохыг нотолж АТГ-аас “Мөрдөн шалгах ажиллагааны явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” хэмээн албан тоот хүргүүлсэн байна. Ингэснээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдээс холбогдолгүй болох нь нотлогдсон хоёр дахь гишүүн нь Ц.Сэргэлэн болж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу