ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу өнөөдөр (2023.09.05) Оросын зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзах үеэрээ “Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины арми 66 мянга гаруй хүн, 7600 гаруй зэвсгээ алдсан” гэж мэдэгджээ.

Оросын БХЯ-ны тэргүүн “Киевийн дэглэм асар их хохирол амссан ч гурван сарын турш сөрөг довтолгоо хийхийг оролдсоор байна. Украины зэвсэгт хүчин ямар ч чиглэлд зорилгодоо хүрээгүй” гэж хэлжээ.

Тэрбээр Запорожье чиглэлд нөхцөл байдал хамгийн хурцадмал байгааг тэмдэглэсэн байна. Улмаар 810-р бригад, 177-р тэнгисийн цэргийн дэглэм, 56-р десантын довтолгоо, 71-р мотобуудлагын анги, түүнчлэн 76-р десантын довтолгооны дивизийн цэргийн албан хаагчдын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байгааг тэмдэглэжээ.

Шойгу “Манай цэргүүд Купянск, Кременскийн чиглэлд эрс шийдэмгий ажилласнаар Новоселовское сууринг чөлөөлж, фронтын шугамын дагуу байр сууриа эрс бэхжүүллээ” гэж онцолсон байна. Мөн тэрбээр 1, 12, 26-р танкийн ангийн дайчдын эр зориг, авхаалж самбааг сайшаажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, TELEGRA.PH
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу