УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +29…+31 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Архангай, Хөвсгөл, Булганы нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +28…+33 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +32…+37 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7-НООС 11-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи есдүгээр сарын 7, 9, 10-нд говь, тал хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 7-ноос ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус.

Говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу