Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ болж байна. Хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм. 

Харин түүний оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилжээ. Тэрбээр,

-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдсон.

-1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа

-2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч

-2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч

-2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч

-2013-2018 онд Эрүүгийн цагдагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга

-2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга

-2020 оны долдугаар сараас Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан.


ХОМ: Т.Сүхболд 203 сая төгрөгийн орон сууцтай, 77 сая
төгрөгийн зээлтэй

Тэрбээр 2022 онд жилийн нийт орлого 48.3 сая, гэр бүлийн орлого 15 сая төгрөг гэж  хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

-Нэг орон сууц, нэг авто зогсоолтой.

-Орон сууц, авто зогсоолын үнэлгээ нь 203.6 сая төгрөг.

-Toyota, Prius Alpha загварын нэг автомашинтай, нийт үнэлгээ нь 30 сая төгрөг.

-224 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуу-61, үхэр-10, хонь 20 бий.

-Эзэмших эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 20 сая төгрөг.

Дотоодын хадгаламжид 27 сая төгрөг, үнэт эдлэл нь 6.9 сая төгрөг

Иргэн Б.Дашид 77 сая төгрөгийн өглөгтэй.


2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдож
байх үеийн хөрөнгө орлогын мэдүүлэг

-Нийт орлого- 27.1 сая

-Гэр бүлийн орлого- 10.5 сая

-Нэг орон сууц, авто  зогсоол- 205 сая

-Тээврийн хэрэгсэл- ,Toyota, Land Cruiser 200- 78 сая төгрөг

– Мал, аж ахуй- Хурдан удмын адуу-25, Хонь-20, Үхэр-11- 190.6 сая төгрөг

-Газар- Байхгүй

-Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн- 3.3 сая төгрөг

-Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн – 14.6 сая төгрөг

-Авлага нийт дүн- 8.0 сая төгрөг

-Зээл нийт дүн- 53 сая төгрөг

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хэнтийгийн хулгайч нар төрд үүрлэв ийм доороос гарсан цагдаанцар одоо эзэн ноёныхоо тушаалаар яахад ч бэлэн байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу