Засгийн газрын өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Жижиг буюу орон нутгийн Тавантолгойд томилогдсон БЭТ-ийн хугацаа дууссанаас хойш очсон удирдлага нь нүүрсээ биржээр бус шууд гэрээгээр зарж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, хуучин тогтолцоо руугаа санагалзаж байна. Үүнтэй холбогдуулаад зөвхөн биржээр зарагдсан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг байх зохицуулалтыг хийх үүргийг гаальд өгч, татварын автомат бүрдүүлэлтийн системд нь оруулахаар болсон.

Уул уурхайн салбарт ил тод байдлыг авч ирэх, борлогдож буй бүтээгдэхүүнээсээ авч буй орлогоо нэмэгдүүлэх, хариуцлагатай байх зэрэг тогтолцоо бүрдэж эхэлж байна. Гэтэл үүнийг буцааж, хуучин үе шигээ хаалттай, хаалганы цаана сууж гэрээ хийхээр оролдож байна. Энэ бүгдийг болиулах гэж биржээр арилжаалах зохицуулалтыг хийсэн. Харамсалтай нь, Орон нутгийн Тавантолгойд томилогдсон БЭТ үйл ажиллагаагаа зогсоосноос хойш ийм үйлдэл гарч байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Ийм үйлдэлтэй эвлэрэхгүй” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу