Засгийн газрын өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний сонсголын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээч томилохоор судалсан. Гишүүдийн ирц бүрдсэн тохиолдолд маргааш түр хороог хуралдуулна. Бүрдэхгүй бол ирэх долоо хоногт хуралдуулж, хянан шалгагч, шинжээч нараа томилно.

УИХ-аас батлагдсан хяналт шалгалт явуулах хүрээ хязгаарын дотор шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажлууд руу орно. Бидний төлөвлөж байгаагаар 10, 11 дүгээр сард нүүрсний сонсголыг явуулахаар байна” гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу