Монголбанк 2023 оны наймдугаар сард 1,805.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,079.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 661.2 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 214,043.49 төгрөг байв.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу