Өнөөдөр (2023.09.07) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.


9.00 ЦАГТ:

Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-ыг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулна

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7-ноос 10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

11.00 ЦАГТ: 

Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2023 оны эхний хагас жилийн тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн хурал болно.Утас: 323581, 9111-8608

11.30 ЦАГТ

“Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд “Тэнгэрлэг Монгол” ТББ-аас “Аймаг сумдын засаг дарга нар самрын ченж болсон, мөн байгалийн нөөцөөс бүрдсэн хураамжийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг талаар баримт дэлгэнэ. Утас: 99060644

11.30 ЦАГТ: 

ДБЭТ-ийн 60 жилийн ой “Сонгодог жаран” гала концертоор эхлэх талаар УДБЭТ-д мэдээлнэ.

18.00 ЦАГТ: 

Монголын архитекторуудын эвлэл, “Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, МСНЭ хамтран “Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлгийг Монголын архитекторуудын эвлэлийн ордны хурлын танхимд зохион байгуулна. Утас: 91118403

-СУИС, Уран зургийн галерей, “Амгалан ертөнц” сан хамтран Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

-Монгол Улсын Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, зураач С.Дагвадорж, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан “Алтан огтлолцол” уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 10-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д үзэгчдийн хүртээл болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу