Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох 28 дахь удаагийн “Бусаны Олон улсын кино наадам”-ын (BIFF) албан ёсны мэдээ есдүгээр сарын 5-ны өдөр зарлагдсан билээ. 
“Бусаны Олон улсын кино наадам” 70 гаруй орны 200 орчим кино бүтээлээс сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам аравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд зохион байгуулагдах юм.
Энэхүү наадамд Монгол Улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” (If Only I Could Hibernate) уран сайхны кино, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (Сity Of Wind) уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарчээ. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгарсан байна. 
Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (Сity Of Wind) уран сайхны кино 80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд “ORRIZONTI” хэсэгт шалгаран, Олон улсад нээлтээ хийсэн юм.
Тус уран сайхны кино Бүгд Найрамдах Франц Улсын “Аврора фильмс”, Монгол Улсын “Гуру медиа” компанийн хамтарсан төсөл бөгөөд “КИНО УРЛАГИЙН ДЭМЖИХ САН”-аас 2022 онд зарлагдсан анхны төслийн сонгон шалгаруулалтаар дэмжигдэн, тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг авсан 11 төслийн нэг ажээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу