Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа 2010 онд анх нээлтээ хийж байсан “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмыг энэ сарын 14-нөөс 21-ний хооронд аялан тоглохоор болжээ. 

Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драм жүжгийг

    • есдүгээр сарын 14, 15-нд Увс аймгийн Улаангомд,
    • есдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд,
    • есдүгээр сарын 19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт,
    • есдүгээр сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус тус тоглох юм байна.

Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар ажиллаж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож буй юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу