Нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Уг хэрэг Өмнөговь аймагт болсон бөгөөд тухайн эмэгтэй аймгийнхаа Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж, 10 гаруй оёдол тавиулжээ. Тухайн эмэгтэйг нохойд хазуулж байх үед хажуугаар нь зөрсөн “Ланд-200” автомашины жолоочийг туслаагүй хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ талаар бид Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоос тодрууллаа. 

-Нохойд хазуулсан эмэгтэйн биеийн байдал хэр байна вэ?

-Жаахан хүнд талдаа байна гэсэн. Өөрт нь зовиур ихтэй. Өвчин намдаах эм ойр ойрхон хийгээд байгаа. Яагаад гэхээр олон газар хазуулсан, 10 гаруй оёдол тавиулсан. Жаахан зовиур ихтэй л байна.

-Золбин нохдод ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Даланзадгад сум жилдээ гурван удаа устгал хийдэг. 1500 нохой устгадаг. Сүүлийнхээ устгалыг наймдугаар сарын 21-нээс 24-ний хооронд, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө устгалаа хийсэн. Айлууд нохойгоо уядаггүй. Ер нь бол журам бий. Тэр нь сумын л асуудал. Сумын ИТХ-аас гарсан журам байдаг. Иргэдийн ухамсаргүйгээс болдог юм. 

-Тэр хүн рүү дайрсан сүрэг ноход сул явж л байгаа юм байна, тийм үү?

-Нохой устгал манай аймагт байдаггүй. Хотоос захиалгаар ирдэг. Өчигдөр захиалгаа өгчихсөн. Өнөөдөр бараг ирж байгаа байх. Устгах сургаар айлууд нохойгоо уясан юм байлгүй, сул ноход багасаж байна. 

-Тэр эмэгтэйг нохойд хазуулж байх үед тусламж үзүүлээгүй, “Ланд”-ын жолоочид ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн хэлтэс дээр өчигдрөөс эхлээд байцаалт явагдаж байна. Тэр хүн манай Өмнөговийн хүн биш. Хотоос ирсэн 70 настай хүн байсан юм шиг байна лээ. Бодвол машинаасаа бууц, сууж чадахгүй байсан юм уу, яаруу хурдан гарч чадахгүй байсан юм уу гэдэг нарийн мэдээллийг аваагүй байна. Цагдаа дээр асуугдаад, мэдүүлэг өгч байна. 

Видео хэлбэрээр үзэх: 

Х.ТҮШИГ

11 САНАЛ

  1. Машин бариад явах чадвартай юм байж ядаж өөрөө туслаж чаддаггүй юм бол яагаад хараад цаг алдаж байхаар бусдаас тусламж хүсч болоогүй юм бэ? Настай хүн харин ч хашир баймаар юм

  2. Муу үмхий хөгшин ухна үхэж байсан төгцөг ацаа хийж явсын чамайг Баянхошууны банхраар улбайсан чив санжиж ажиллагаагүй болсон төмсөгийг чинь тас зуулгана даа.Хүн чанаргүй муу хөгшин төгцөг пизда

  3. Яг 70 настай хүн байсан болвуудаа жинхэнэ барьж явсан хүн нь.аав ч юмуу өвөөгөө явуулчихсан ч юм билүү хэн мэдлээ.камера шалга.яг Монгол хүн мөн ч юмуу биш ч юмуу

  4. Тэр 70 настай эрд хариуцлага тооц. Тэр нутгийн хүн биш байлаа ч эмэгтэйн эмчилгээний зардал, 3 хүүхдийн амьдралд туслалцаа үзүүлэх ёстой. Аймгийн удирдлагууд гэж яасан арчаагүй хүмүүс вэ? Хотоос дуудлагаар золбин нохдоо устгуулдаг гэхийн. Ийм ажилгүй арчаагүй албан тушаалтнуудыг халаач.

  5. Машинаараа шахаад суулгаж болох байсан да Аймгийн засаг даргаа. хорооны засаг дарга нараа ажлыг нь хийлгэж нохойгоо устгаач

  6. Хүн чанарт нас хамааралтай юу. Бууж чадахгүй байсан ч цонхоороо орилж хашгирч яагаад болоогүй гэж. Машинаараа дөхөж ч бно штэ. 70 хүртлээ хүн чанараа хаана гээж явсан төгцөг вэ. Хараал идмэр

  7. Үйлчилгээний төвийн үүд тэнд маш олон хүн байсан камер т орсон нь л энэ машин сайн харвал зогсоод цонхоо онгойл гоод бас сигналдаад орилоод

  8. Ер нь бол аймгийн л ажлаа муу хийж бгаа нь л энэ ш дээ

  9. Нас хамаагүй шүү хүн юм бол туслах ёстой байсан ингэж ярьж байгаа засаг дарга ч гэж хэлэх үг олдохгүй юм одоогийн дарга нар гэж олигтой үг амнаас нь гархаа болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу