Өмнөговь аймгийн Засаг даргын 1422 дугаартай Захирамжийн дагуу есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн барилга байгууламжид Улсын комисс ажиллан, төслийн нийт барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын хүрээнд:
  • Өртөөний удирдлагын байр,
  • Зөрлөгийн удирдлагын байр,
  • Аажилчдын орон сууц,
  • Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо, з
  • Зүтгүүрийн зэхэлтийн байгууламж,
  • Технологийн бохир ус цэвэршүүлэх байгууламж,
  • Вагон үзлэг үйлчилгээний барилга,
  • Зам засвар үйлчилгээний барилга,
  • Гүний худгийн барилга,
  • Уурын зуух,
  • Харуулын байр,
  • Бохирын ус цэвэршүүлэх байгууламж,
  • Өргөх нацос станцын барилга зэрэг нийт 44 барилга байгууламж баригдсан байна.
 А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу