Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын “Кымган” корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Keumkang-Three ENC” корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн юм.
ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, “Keumkang-Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна.
Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар есдүгээр сарын 6-нд ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох “Сонам” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
А.САЙХАН