АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “АНУ ОХУ-ын бизнесменүүдээс хураан авсан хөрөнгийг Украины Зэвсэгт хүчний ахмад дайчдад туслахад ашиглана” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Бид анх удаа хоригт хамрагдсан Оросын олигархиудаас хураан авсан хөрөнгийг Украины ахмад дайчдыг дэмжих зорилгоор илгээж байна. Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар бид 5.4 сая ам.долларын тухай ярьж байна” гэж хэлжээ. Блинкен өмнө нь Вашингтон Киевт нэг тэрбум гаруй ам.долларын нэмэлт тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байв.

Америкийн Гадаад харилцааны яам 2022 оны хоёрдугаар сарын сүүлээс хойш Вашингтон Киевт 43,2 тэрбум ам.долларын цэргийн тусламж хуваарилсан. Хүмүүнлэгийн тусламж 2,9 тэрбум ам.доллар, үүн дээр 20,5 тэрбумыг Дэлхийн банкны  шугамаар, төсвийн дэмжлэг хэлбэрээр илгээсэн гэж Төрийн департамент тодотгожээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу