Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах “Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу гар өргөж суусан. Гэнэт намайг боож унагаан буулгаад автомашиныг минь дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж “Toyota Aqua” автомашинаар таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу