“Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) ХНН-ийн Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа өнөөдөр (2023.09.08)-өөс эхлүүлж байна.

Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн Баасан гарагт аялдаг энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг.

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу