Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал есдүгээр сарын 10-нд өндөрлөх хөтөлбөртэй.

Зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж, төрийн байгууллагуудтай хамтран төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөнийг түр хааж байгаа юм.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 08:30-12:30 цагт:

  • Бага тойруу /Цэцэг төвийн урд талаас Улаанбаатар банкны барилга хүртэл, СУИС-аас тойрч БИСургууль хүртэлх/
  • Энхтайвны өргөн чөлөө /Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш 1-р хорооллын Саппора, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл/
  • Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэлх зам/

Сөүлийн гудамжны зам /Чингисийн өргөн чөлөөнөөс УДЭТ-ын хойд талаар, МҮЭ-ийн соёлын төв ордны урдуур Энхтайваны өргөн чөлөө хүртэл/

14:00-15:30 цагт:

  • Чингисийн өргөн чөлөө
  • Бага тойруу

18:15-20:30 цагт:

  • Олимпын гудамж /Энхтайвны өргөн чөлөөнөөс Гадаад харилцааны баруун талаар доош уруудан Нарны зам хүртэлх гудамж/
  • Их Монгол Улсын гудамж /Олимпын гудамж, Нарны замын уулзвараас урагш Их тэнгэрийн ам хүртэл орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаанд хаах тул дурдсан цагуудад тухайн замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу