Монгол Улсын иргэн Буриад руу зорчихдоо 2 кг хатаасан бяслаг авч явсныг Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дахь “Россельхознадзор”-ын улсын байцаагч илрүүлэн хурааж авчээ.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглодог. Учир нь “халдварт өвчин”-тэй орноос ирсэн, мөн Евразийн эдийн засгийн холбооны хил, нутаг дэвсгэрт мөрдөх мал эмнэлгийн хяналтын нэгдсэн журмын заалтыг зөрчсөн үйлдэл гэж үздэг байна.

ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6-д зааснаар хураагдсан бяслагийг устгах ажээ.

Эх сурвалж: BAIKAL DAILY

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу