Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд өнөөдөр /2023.09.10/ болж байна. 

Бөхийн барилдааны нээлтийн үеэр Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Ц.Магалжав Допингийн эсрэг байгууллагыг шалгуулахаар болсноо зарлаж, үүнд эрх баригчдыг дэмжиж ажиллахыг хүслээ. 

Тэрбээр “Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааг шалгах бүх талын хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Тиймээс өдгөө ид барилдаж байгаа болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагын нөхдийн дарамт шахалт үзүүлж байсан баримтуудыг гарган өгөхийг хүсэж байна.

Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахад дан ганц Үндэсний бөхийн холбоо, түүнд харьяалагддаг бөхчүүдийн шахалт, шаардлага биш хууль хүчний байгууллага, төрийн дэмжлэг нэн шаардлагатай байна. Эрх барьж буй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд зохих дэмжлэгийг үзүүлбэл үндэсний бөхөд хор хөнөөл болоод буй допинг гэх хорт ургамлыг үндсээр нь таслахад ихээхэн нэмэр тус болохоор байна. Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн зөрчил гаргаж, өөрийн буруугаа бусдад тохож, допингийн хяналт, шалгалтыг хийлгэхгүй байх жижиг хэмжээний шантаачлагчидтай үндэсний бөхийн холбоо хатуу тэмцэж ажиллана. 

Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хуулийн дагуу хүсэлт тавьж байна. Хууль зөрчсөн зүйл хүсээгүй учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УЕП Б.Жаргалсайхан нарыг дэмжиж ажиллана гэдэгт ихээхэн найдаж байна” гэлээ. 

2 САНАЛ

  1. Burnee awargiin dopingiin heregiig Bat-Orshih garid uursen. Nyam-Erdene nachingiin sheesiig solison. Tsagaanbaatar l sheesee solih gej bgaad azaartsan bolohoos. Manai Uvs humuus ovsgootoi,amjirgaa saitai bulseg…muusain uher halhuudiig bodwol.

  2. Магалжавыг болсноос хойш бөх холбоо бүр нэг бүтэхгүй боллоо шүү. Нэр хүнд шалд уналаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу