Өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс “Hi Sainuu” нэртэй компани унадаг дугуй түрээсийн үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн билээ. Тус компани автобусны буудлуудад 1000 дугуй байршуулж, аппликэйшн татсан хүн бүр QR код уншуулан түрээслэх боломж бүрдүүлсэн. Түрээсийн үнэ нэг цаг нь 4000 төгрөг, 15 минут нь 1000 төгрөг юм. Гэтэл зах зээлд нэвтрүүлээд 20 ч хоноогүй байхад 200 дугуй нь эвдэрчээ. 

Тодруулбал, дугуйг эвдээд голын усанд хаясан, суудлыг нь салгаж авсан гэх мэт байдлаар дахин ашиглах боломжгүй болгосон байгаа юм. 

“Hi Sainuu” компаниас мэдээлж буйгаар, нэг дугуйны зах зээлийн үнэлгээ 720 мянган төгрөг ажээ. Тэгэхээр тус компани дугуй түрээсэлсэн 19 хоногийн хугацаанд 144 сая төгрөгийн алдагдалд оржээ. 

1 сэтгэгдэл

  1. Миний юм биш гээд ингэж эвдэж гэмтээдэг, ухамсар гэж жинхэнэ ул юм даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу