Монголын волейболын Үндэсний шигшээ баг, Натурмед Ноён клубын тамирчин, Үндэсний дээд лигийн аварга, MVP буюу Үнэ цэнтэй тоглогч ОУХМ Тамираагийн Хангал 2022 онд Тайландын волейболын Дээд лигт легионер тамирчнаар уригдан тоглож эхэлсэн. Түүний баг нь өчигдөр Тайландын волейболын Дээд лигт түрүүлж, алтан цомын эзэн боллоо.
Мөн Т.Хангал MVP /Most Valuable Player/ буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан бол Холбогчийн эсрэг байрлалд хамгийн шилдэг тоглогчийн шагналыг мөн давхар хүртсэн юм. Тайландын Дээд лигийн тэмцээний турш тэрбээр 7 хоногийн шилдэг тамирчнаар дараалан шалгарч байлаа. Тайланд улсын лигт түрүүлсэн тэдний баг 3 сая батт буюу 300 сая төгрөгөөр шагнууллаа. 
Түүний өвөө Д.Ренчин нь Монгол Улсын гавьяат багш, спортын волейболын нэрт дасгалжуулагч байсан юм.  Харин түүний аав Р.Тамир өдгөө “Натур мед Ноён” багийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд багаа лигийн аварга болгосон, ОУХМ тамирчин билээ. Харин түүний ээжийг Д.Наранцэцэг гэдэг. Волейболын спортын мастер цолтой. Авга ах Р.Хангай Үндэсний шигшээ багийн тамирчин, дээд лигийн аварга, ОУХМ тамирчин юм. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу