Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Барууны зарим түншийн Киевд хандах хандлага өөрчлөгдөж байгааг мэдэрсэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр “The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Надад зөн совин бий. “Бид үргэлж чамтай хамт байх болно” гэж хэлсэн тэд одоо бидэнтэй хамт байхгүй байна. Хэрэв түншүүд Украин улсад туслахгүй бол сөргөлдөөнд ОХУ ялахад тусална” гэж анхааруулжээ.

Зеленский Оростой удаан хугацааны турш сөргөлдөхөд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаагаа хэлсэн байна. Тэрбээр “Би бэлэн байх ёстой, миний баг урт удаан үргэлжлэх дайнд бэлэн байх ёстой. Сэтгэл санааны хувьд ч бэлэн байна” гэжээ.

Украины удирдагч хоёр хоногийн өмнө цэргийн ажиллагааны хурд, Оросын эсрэг хориг арга хэмжээ, Киевт барууны орнуудаас зэвсэг нийлүүлэх явц удааширч байгаа талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу