Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, БНЧУ-ын Менделийн их сургуультай хамтран ойн хөгжөөнт тоглоомоор дамжуулан боловсрол олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөгийг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумуудад зохион байгууллаа.   Тус өдөрлөгт нийт 100 гаруй хүүхэд, залуус хамрагдсан бөгөөд хөгжөөнт тоглоом тоглож ойг танин мэдэхээс гадна Биндэр сумын ойг цэвэрлэж, Өмнөдэлгэр суманд мод тарилаа.

 

Ой мод нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг учир уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой. 

 

 

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу