Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

“Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус компанийн ТУЗ-ийн 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталж, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулжээ.

Улмаар тус компаниудын захиалгыг хүлээн авч, 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн хүдэр, баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.

“Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай ЭНД дарж танилцана уу.

Дуудлага арилжааны хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу