Мароккод болсон хүчтэй газар хөдлөлт 2100 гаруй хүний аминд хүрч, газар хөдлөлтийн голомт болсон алслагдсан тосгоныг балгас болгожээ.

Ням гаргийн үдээс хойш шинэчлэгдсэн мэдээллээр, амиа алдагсдын тоо дор хаяж 2122 болж, 2421 хүн гэмтэж бэртэн, олон хүний биеийн байдал хүнд байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Тэгвэл Криштиано Роналдо орон гэргүй болсон бэртэж гэмтсэн хүмүүсд хэрэгцээтэй зүйлсийг илгээжээ.

Мөн Португалийн хөлбөмбөгчний зочид буудал “Pestana CR7 Marrakech” дөрвөн одтой бөгөөд хамгийн их хохирол учраад буй Марракеш хотод байрладаг аж. Тэрээр нийтдээ 174 өрөөтэй зочид буудлаа бэртэж гэмтсэн,орон гэргүй болсон ард иргэдийн хоргодох байр болно гэв.

Мөн цахим хуудастаа “Мароккод газар хөдлөлтийн улмаас найз нөхөд,гэр бүлээ алдсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Энэ хэцүү цаг үед бүгдээрээ бүхий л Мороккочуудын төлөө залбирцгаая “хэмээн нийтэлжээ.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу