32 дах удаагийн Киношок олон улсын кино наадам ОХУ-ын Анапа хотноо есдүгээр сарын 2-9ний хооронд зохион байгуулагдлаа. Тус наадмын үндсэн буюу бүрэн хэмжээний кино төрөлд Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл “Худалдагч охин” УСК шалгарчээ.

Худалдагч охин МТВК (2021)

Уг наадмын “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, болон наадмын гол шагнал “Шилдэг кино” буюу “Золотая Лоза” шагналыг “Худалдагч охин” кино хүртсэн юм. Мөн тус кино нь өмнө оны аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд зохиогдсон 27 дахь Бусаны олон улсын кино фестивалиас “Шилдэг дүр”-ийн шагналыг хүртсэн. Мөн Нью-Йоркын Азийн кино фестивальд өрсөлдөж “Шилдгийн шилдэг кино” шагналыг эх орондоо авчирж байжээ.

 

 

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу