УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Харанга! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Төв аймгийн зүүн хэсгээр хөрсөн дээр -5 градус давж, цочир хүйтэрнэ.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24….+29 градус,  бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС 17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Есдүгээр сарын 14-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус.

Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу