Илк Кучеривын нэрэмжит Ардчилсан санаачилгын сангаас явуулсан судалгаагаар, украинчуудын 80 орчим хувь тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийг засгийн газрын авлигын асуудалд холбоотой гэж үзжээ.

2023 оны долдугаар сарын эхээр санал асуулгад оролцогчдын 78 хувь Украины Ерөнхийлөгчийг засгийн газар болон цэргийн салбар дахь авлигын асуудалд шууд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын ердөө 18 хувь нь энэ мэдэгдэлтэй санал нийлээгүй аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар, наймдугаар сард санал асуулгад оролцогчдын 52.5 орчим хувь нь эрх баригчдид улс орныг тогтворгүй болгож, барууны түншүүдийн итгэлийг алдахаас эмээлгүйгээр их хэмжээний авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Судалгааг 7, 8-р сард Киевийн хяналтад байдаг, байлдааны идэвхтэй ажиллагаагүй нутаг дэвсгэрт явуулсан байна. Судалгаанд 18 ба түүнээс дээш насны 4000 орчим хүн хамрагджээ.

Санхүү, цэргийн тусламжаас хамааралтай Киевийн барууны түншүүд “авлигатай тэмцэх нь хамтын ажиллагааны гол нөхцлийн нэг” гэж үздэг байна. Украины хууль сахиулах байгууллагууд албан тушаалтнууд болон цэргийн комиссаруудын дунд илэрсэн авлигын схемийн талаар өдөр бүр мэдээлдэг бөгөөд Зеленский “Энэ төрлийн гэмт хэргийг дайны үед эх орноосоо урвахтай адилтгана” гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: PRAVDA.COM.UA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу