“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу энэ оны долдугаар сарын 3-наас нийтийн тээврийн хоёр давхар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэвч тус үйлчилгээнд ашиглаж буй нийтийн тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ.
Нийслэлийн тээврийн газраас “Нийтийн тээврийн автобусыг нисэх буудал руу машин/цагийн зардалгүйгээр явуулж байсан. Гэтэл зардал мөнгө их болж, жуулчдын ирэх хөдөлгөөн ч багаслаа. Машин/цагийн зардлыг олгож өгөх тухай хүсэлтийг ЗТХЯ, НЗДТГ-т хүргүүлээд байна. Хэрэв нааштайгаар шийдэгдвэл нисэх буудал руу нийтийн тээврийн автобусыг явуулахад татгалзах зүйлгүй” гэв.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор өмнөх оны зургаадугаар сарын 24-нөөс автобус явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлж байв.
Ц.ХОНГОР