Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт зохиогдоно. Тус тэмцээнд Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонг Конг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлээд байна.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалтайгаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, баг, бүжгийн багийн гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдах аж. Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн 2017 оны есдүгээр сарын 13-18 нд манай улсад анх зохиогдож байжээ.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу