Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оны сүүлээр нүүрсний гэх хэрэгт нэр холбогдуулан 17 улстөрчийн нэрийг зарласан. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Б.Баттөмөр нарын таван гишүүн нэр холбогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нь нотлогдсон гишүүдээ өмгөөлж, хаацайлахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын таван гишүүн “Нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй” хэмээн мэдэгдсэн. Тэднээс Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг шалган нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй болохыг нотлосон бичгийг АТГ-аас дээрх хоёр гишүүнд илгээсэн байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан болохыг эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр яллах дүгнэлттэйгээ хараахан танилцаагүй байгаа бололтой. Нэрс зарлагдаж байх үед тэрбээр “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв. Түүнийг яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ойр хүн гэдэг. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу