АНУ Украинд туслах зорилгоор нийт 110,97 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ажээ. Энэ талаар “Fox News” суваг Цагаан ордны удирдлага, төсвийн албаны захидлаас иш татан мэдээлэв.

Дээрх захидлыг 2023 оны нэгдүгээр сард Цагаан ордонд илгээсэн Бүгд найрамдах намын бүлгийн сенаторуудын хүсэлтийн хариу болгон бичсэн байна. Уг баримт бичигт АНУ Киевт цэрэг, санхүү, хүмүүнлэгийн салбарт тусламж үзүүлэхэд хэр их мөнгө хуваарилсан талаар бичжээ. Нийт 110.97 тэрбум ам.доллар олгохоос 101.19 тэрбумыг зарцуулаад байгаа нь уг албан бичгээс тодорхой харагдаж байгаа аж.

Энэ мөнгөн дүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас наймдугаар сард Украинд олгохоор шийдвэрлэсэн шинэ санхүүжилттэй холбоогүй юм байна. Түүний хэмжээ 24 тэрбум ам.доллар бөгөөд үүний 13 тэрбумыг цэргийн хэрэгцээнд зарцуулах шаардлагатай ажээ.

Эх сурвалж: FOX NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу