Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч буй нь үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан хуульчид болон банкууд зөрүүтэй байр суурь илэрхийлж байна.

Тодруулбал, зарим хуульчдын зүгээс “Орон сууцны ипотекийн зээл олгохдоо арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авч байсныг шүүх буруутайд тооцсон тул 2021 оноос зээл авсан 150 мянган иргэний нэг хувийн шимтгэлийг банкууд буцаан олгоно. Олгохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй” гэх мэдээллийг өгсөн.

Гэтэл Монголын банкны холбооноос хуульчдын хэлсэн дээрх агуулгыг үгүйсгэж, дараах мэдэгдлийг гаргажээ. 

Мэдэгдэлд, “Шүүхийн шийдвэрт банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх гэсэн агуулга байхгүй болно. Тиймээс ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан тогтоох арга хэмжээ авахаар болж байгаа юм” гэсэн байна.

Сануулахад, Өнгөрөгч зургаадугаар сарын 13-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл судалсны нэг хувийн шимтгэл авч буй нь үндэслэлгүй гэх шийдвэрийг гаргасан билээ. Эл шийдвэрийг нэр бүхий есөн банк үл зөвшөөрч, Дээд шүүхэд гомдол гаргасан. Гэвч Дээд шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзсан юм. 

Монголын Банкны холбооноос гаргасан мэдэгдэл:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу