“Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко”-гоос авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ. Тодруулбал, Тус компани БНХАУ-ын “Чалко” компаниас 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан билээ.

Компанид онцгой дэглэм тогтоохын өмнө урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан юм.

Улмаар Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт есдүгээр сарын 12-нд бүрэн төлж барагдуулжээ.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж, 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж буй аж.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу