Зам тээврийн ослоор амиа алдаж, гурван хүүхэд нь өнчирсөн нэгэн эмэгтэйн талаар  Zarig.mn сайт сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ. Талийгаачийг С.Алунгуа гэдэг байсан аж. Түүний ар гэрийнхэн харамсалтайгаар амиа алдсан охиныхоо гурван эрхтэнг донор болгохоор өгсөн боловч зөвшөөрөлгүйгээр гурваас илүү эрхтэн авсан талаар мэдээлээд буй. 

Тэгвэл талийгаачийг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил өнөөдөр /2023.09.14/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр “2023 оны наймдугаар сарын 6-нд болсон харамсалтай явдалд талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Ослын талаар ярихад, талийгаач нас барсан өдрөө найзуудтайгаа уулзаж, тодорхой цагт архидан согтуурсан байсан бөгөөд гарцгүй газраар зам хөндлөн гүйж яваад осолд орсон.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг манай үйлчлүүлэгчийг талийгаачийн гэр бүлд оршуулгын зардал өгөөгүй гэж ярьсан. Гэтэл манай үйлчлүүлэгч хэд хэдэн удаа ар гэрт нь эмгэнэл илэрхийлж, уулзсан. Үйлчлүүлэгч маань 60 настай тэтгэвэрт гарсан хүн. Өөрт байгаа хөрөнгөө цуглуулаад эхний ээлжинд 10 сая төгрөг өгье гэсэн. Гэтэл талийгаачийн гэр бүлийн албан ёсны төлөөлөгч н.Эрдэнэбаатар гэх хүн мөнгийг авахгүй гээд 30 сая төгрөг нэхэмжилсэн.

Мөн миний үйлчлүүлэгч “тээврийн хэрэгслийн гэрэл хагарсан” гээд талийгаачийн ар гэрээс нөхөн төлбөр нэхэмжилсэн гэж ярьсан. Уй гашуу тохиосон хүмүүсээс мөнгө нэхэмжлэх ёс зүй ямар ч хүнд байхгүй.

Тус хэргийн талаар олон нийтийн хэрэгслээр ярьж эхэлсэн өдрөөс хойш үйлчлүүлэгч маань сэтгэл санааны асар их дарамтад байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

Ц.ХОНГОР

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

 

1 сэтгэгдэл

  1. Naad hun chin sogtuu zamruu genet guigeed orood irsen yum bishuu dairsan hun ni bolomjooroo 10sayiig ogiil gsen bnshdee ar ger ni awahgui 30say nehsen bn donor bolgoson ni ch bas mongo ihiigl awah sanaAtai humuus bnshdee nas barsan hunee toodoggui ugaasaa mongol salgaj bairtai boloh bodoltoim bnshdee. Onoroo shulam huuhdiin zurag barij nereer orovduulj ner hund oloh taktiktei boljdee omhii mah idsenee martagduulah gj ene uls huuli duremtei teriigee dagaach neeh shn setgeltei bolj orobdson humuus

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу