Ойрын хоёр хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно.

Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

2023 оны есдүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад,

  • 16-нд нутгийн хойд хагаст
  • 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу