Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аяныг өнгөрөгч долдугаар сараас эхлүүлсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр, таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг аж.
2017 онд 792 сая буюу арван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гарсан байна. Үүнээс:
  • 284 сая нь сэтгэл түгших,
  • 264 сая нь сэтгэл гутрах,
  • 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байжээ.

Улмаар 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлж байв.

Харин 2013 оны судалгаагаар, Монгол Улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байжээ.

Энэхүү тоог 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг найм дахин, сэтгэл гутрах эмгэг долоо дахин, архинд донтох эмгэг 25 дахин тус тус нэмэгдсэн байна.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон ЭМЯ-наас бэлтгэн гаргаж буй сэтгэл заслын эмч болон сэтгэцийн асуудалтай тулгарсан иргэнтэй хийсэн цуврал ярилцлагуудыг хүргэж байна.


  • Ярилцлага 1 – “Онлайн BET бидэнд хэрэгтэй юу” 

Online bet буюу цахим мөрийтэй тоглоом нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөж байна. Энэхүү төрлийн донтолт нь сэтгэцийн эрүүл мэндийн нэгэн асуудал болдог бөгөөд хэрвээ хэн нэгэн хүн энэ төрлийн зүйлд хэтэрхий автсан бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 2 – “Би одоо ч архичин биш” 

Дэлхий дахинаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж нэг минутад зургаан хүн хорвоог орхиж, жилд гурван сая хүн нас барж байна. Архинд донтох нь нэгэн төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг бөгөөд уг өвчнөөр өвчилсөн хүн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 3 – “Хар тамхи долоон жилийн турш хэрэглэсэн” 

Дэлхий дахинаа насанд хүрэгчдийн 18 хүн тутмын нэг (284 сая) нь мансууруулах бодисыг амьдралдаа нэг буюу түүнээс дээш удаагаар хэрэглэсэн байдаг. Хар тамхинаас хараат болсон бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 4 – “Миний хүү хар тамхинд донтсон” 
  • Ярилцлага 5 – “Би өөрөө сэтгэл зүйн хувьд савлагаатай хүн” 

Залуу бизнес эрхлэгчдийн хувьд хувийн сэтгэл зүйн асуудлаас гадна ажлын стресс давамгай байх магадлал өндөр байдаг. Энэ төрлийн стресс, ачаалал хэт ихэдвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 6 – “Би мөнгөнөөс болж маш их стресст орсон” 

Цөөнгүй хүмүүс дунд насны хямралтай нүүр тулдаг ба энэ үед маш олон төрлийн сөрөг зүйлс хүний биед мэдрэгдэх магадлал өндөр байдаг. Хэрвээ та энэ төрлийн асуудлуудтай нүүр тулан явж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 7 – “Би 50% сэтгэл ханамжтай амьдарч байна” 

Хувь хүн бүрийн бие хүний хэв шинж, зан төлөв өөр байдаг бөгөөд төрлөөсөө хамаараад давуу болон сул тал бий. Хэт эмзэг, санаа зовомтгой төрлийн хэв шинж нь зарим тохиолдолд сэтгэл түгшил, сэтгэл гутралд ороход илүү хурдан байдаг. Хэрвээ та энэ төрлийн асуудлуудтай нүүр тулан явж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

  • Ярилцлага 8 – “Би хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй” 

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь сэтгэцийн эрүүл мэндийн томоохон нэгэн асуудал юм. Ийм эмгэгтэй хүмүүст ер бусын баяр баясгалан, өндөр мэдрэмж (сэтгэл хөдлөм), эсвэл сэтгэл санаагаар унах гэх мэт сэтгэлийн хөдлөл байдаг. Эдгээр сэтгэлийн өөрчлөлт нь хүний амьдралд юу болж байгаагаас үл хамааран тохиолддог.

  • Ярилцлага 9 – “Ээж, аавынхаа хувьд муу охин мэт санагддаг” 

Сэтгэл гутрал бол хайртай хүнээсээ салах, хагацах, үнэт зүйлсээ алдах, хүнд гарз хохирол учрахад илэрдэг хариу урвал юм. Энэ нь уйтгарлах, гуниглах, гутрах, түгшүүрлэх мэдрэмж бүхий сэтгэл хөдлөл нь хэдэн цагаас хэдэн өдөр үргэлжлээд арилдаг бөгөөд өдөр тутамд хийдэг ажлаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай байдаг. Харин сэтгэл гутрах эмгэг нь үүнээс ялгаатай ба тодорхой хугацааны турш байнга илэрч, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирдаг эмгэг юм.

  • Ярилцлага 10 – “Амьд явахын гол мөн чанар нь яг юу юм бэ” 

Эрэгтэй ба эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог тодорхой зүйлсээр өөр байдаг ба аливаа зүйлсийг хүлээж авах нь ч үүнээсээ шалтгаалаад ялгаатай байдаг. Жишээ нь, эрэгтэй хүн аливаа зүйлийг илүү өргөн хүрээгээр харж анхаарал хандуулдаг бол эмэгтэй хүн илүү жижиг нарийн зүйлс дээр анхаарал хандуулдаг. Үүнээс шалтгаалан сэтгэлзүйн эрүүл мэндийн тал дээр ч өөр өөр эмчилгээ шаардлагатай болдог.

  • Ярилцлага 11 – “E Sport миний амьдралд огт сөргөөр нөлөөлж байгаагүй” 
Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу