Үерийн эрсдэлтэй бүсэд байсан 20 айлыг наймдугаар сарын 11-нд шинэ суурьшлын бүс буюу Баянзүрх дүүргийн 21-р хорооны Богдын даваа орчим руу нүүлгэж, таван ханатай гэр өгсөн билээ. Эдгээр айлуудын нөхцөл байдлыг сурвалжлахаар биднийг очиход унаагүйн улмаас хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулж чадахгүй байгааг иргэд хэлж байсан юм. 

/Сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү/

Тиймээс энэ талаар Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяагаас тодрууллаа. 

Тэрбээр “Наймдугаар сарын 5-нд Дарь-Эх орчмын гурван хороонд үер болсон. Манай хорооноос 125 өрх үерт нэрвэгдсэн. Үүнээс орон гэргүй болсон хүмүүсийн гэрийг дүүрэг, хорооноос шийдсэн.

Мөн үерийн эрсдэлтэй нөхцөлд байсан айлуудыг нүүлгэж, шинэ суурьшлын бүсэд 20 гэр барьж, оруулсан. Өнөөдрөөс тийшээ гэрэлтүүлгийн шон зоож эхэллээ. Бид ажиллаж л байна.

Автобусны тухайд, Нийслэлийн нийтийн тээврийн газар руу бичиг явуулчихсан.  Хариу хүлээж байна. Ойрын хугацаанд шийдэгдэх байх” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу