Хүн нас ахих тусам эрүүл мэнд, амьдралын хэв маягаа өөрчлөх талаар бодох нь чухал юм. Бид энэ удаа эрүүл, идэвхтэй амьдрахын тулд хүн хэдэн наснаас эхлэн энэхүү өөрчлөлт, алхмыг хийх шаардлагатай талаарх зөвлөгөөг хүргэж байна.

 40 нас. Амьдралын шинэ үе

40 насыг олон хүн ​​амьдралын чухал нас гэж үздэг. Энэ насанд бодисын солилцоо муудах, булчингийн масс буурах, насжилттай холбоотой өвчин эмгэг ороох зэрэг бие махбодид анхны өөрчлөлтүүд мэдрэгдэх үе юм. Гэвч үүнийг өөрийгөө илүү сайн халамжилж эхлэх боломж гэж үзэх нь чухал.

Юу хийж болох вэ

Идэвхтэй хөдөлгөөн хийх. Тогтмол биеийн тамирын дасгал хийж эхлэх, эсвэл эрчимжүүлэх. Энэ нь булчин, ясны эрүүл мэндийг хадгалах, жингээ хянахад тусална.

Зөв зохистой хооллолт

Эрүүл, тэнцвэртэй хооллолтод анхаарлаа хандуулаарай. Хоол хүнсэндээ илүү их жимс, хүнсний ногоо, уураг, эрүүл өөх тос хэрэглээрэй. Элсэн чихэр, боловсруулсан хүнсний хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.

Эмнэлгийн тогтмол үзлэг

Эрүүл мэндээ шалгаж, эмчид тогтмол очиж үзүүлээрэй. Энэ нь болзошгүй хүндрэлийг эрт үе шатанд тодорхойлох, архаг өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тусална.

Стрессийн менежмент

Бясалгал, йог, эсвэл тайвшруулах арга техник гэх мэт стрессийн менежментийн стратеги боловсруул. Стресс нь таны бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Муу зуршлаас татгалзах

Хэрэв та тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг муу зуршилтай бол түүнийгээ орхих, эсвэл багасгах талаар бодож үзээрэй.

 Яагаад 40 нас гэж?

Үнэндээ амьдралын хэв маягаа өөрчлөх “хатуу нас” гэж байдаггүй. Энэ бүхэн нь генетик, амьдралын хэв маяг, эрүүл мэнд, зорилго зэрэг хувь хүнээс шууд хамаарна. Гэсэн хэдий ч 40 насыг дахин эргэцүүлэн бодож, амьдралдаа эерэг өөрчлөлт хийх цаг гэж үздэг.

Эрүүл мэнддээ анхаарал тавьж, амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүйг санах нь чухал. Наснаас үл хамааран зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, стрессийг зохицуулах нь таныг олон жилийн турш эрүүл, идэвхтэй амьдрахад тусална.

Эх сурвалж: BAIKAL DAILY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу