2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-нийг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийхэд

-тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,

-гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,

-зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.

-автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Хэрвээ 90 хувиас илүү гарвал тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10 км/цагаас бага болбол тэг зогсолт болох юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу