Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын есдүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаярын бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Тус аймгийн Хот тохижуулах газрын даргаар ажиллаж байсан Б.Оюунбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас, улсын яллагч Ж.Батбаатар нар даргалан хуралдуулж, шийтгэх тогтоол гарсан байна.

Тус тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу